Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3.1.4-т зааснаар “байгаль орчны төлөв байдлын үнэлгээ” гэж аливаа төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохыг хэлнэ. Өөрөөр хэлбэл аливаа төслийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө буюу төслийн техник-эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах үе шатанд байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэж үр дүнг нь техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөлдөө тусгана.
Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ нь дараах үе шатуудаас бүрдэнэ. Үүнд:
- Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний гол зорилт, шаардлага, үнэлгээний цар хүрээг тодорхойлох
- Өмнөх судалгааны мэдээ, мэдээллийг цуглуулах, боловсруулах, байгаль орчны төлөв байдлыг тодорхойлоход шаардлагатай нэмэлт судалгаа хийх
- Судалгааны мэдээллийг эмхэтгэн байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан боловсруулах зэрэг болно
Байгаль орчны төлөв байдлын суурь мэдээллийн дүнг нэгтгэн боловсруулж, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчин, нийгэм, эдийн засаг, хүний эрүүл мэндийн өнөөгийн төлөв байдал, хэтийн төлөвийн талаар цогц мэдээллийг багтаасан тайлан бичих нь зөвхөн түүнийг захиалагчаас гадна нутгийн иргэд, судлаачид, шийдвэр гаргагчид, орон нутгийн удирдлага, сонирхогч талуудад чухал ач холбогдолтой.
Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний ажлын гол зорилго нь аливаа төсөл хэрэгжиж буй талбай ба түүний хүрээлэн буй орчны төлөв байдлыг тодорхойлж, үнэлэхэд оршино.
Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний ажлын туршлага
“Говьшоо” ХХК / 2020 он /
Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт орших “Лог жоншны ордыг ил ба далд аргаар ашиглах төсөл”-ийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ / 2020 он /
“Эрдэнэт үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламж төсөл”-ийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
“Хөвсгөл дулаанц станц” ТӨХК / 2020 он /
“Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз”-ийн эзэмшил газрын байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
“Хөвсгөл дулааны станц” ТӨХК / 2019 он /
“Хөвсгөл аймгийн Мөрөн хотын дулааны станц төсөл”-ийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
“Ган-Илч” ХХК / 2019 он /
Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт орших “Хөөтийн хонхор нүүрсний ордыг ашиглах төсөл”-ийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
“Хунт-Өгөөж” ХХК / 2019 он /
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт орших “Бүдүүн ухаа жоншны ордыг далд аргаар ашиглах төсөл”-ийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
“Сангийн Яам”, “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл хэрэгжүүлэх нэгж” / 2019 он /
Улаанбаатар хотод “Төмөр зам дагуу автомашины нүхэн гарцууд байгуулах төсөл”-ийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан
“Үнэн-Анд” ХХК / 2018 он /
Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт орших “Мануулт жоншны ордыг ил ба далд аргаар ашиглах төсөл”-ийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
“Буман эксплорейшн” ХХК ХХК / 2018 он /
Дорнод аймгийн Матад сумын нутагт орших “Уурхайн ажилчдын хотхон байгуулах төсөл”-ийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
“Нью урбанизм” ХХК / 2018 он /
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжих “Морингийн давааны Шинэ суурьшлын бүс төсөл”-ийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
“Буман эксплорейшн” ХХК / 2018 он /
Дорнод аймгийн Матад сумын нутагт орших “Хадын худаг нүүрсний ордыг ашиглах төсөл”-ийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
“Буман эксплорейшн” ХХК / 2018 он /
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт хэрэгжих “Хөдөө аж ахуйн парк байгуулах төсөл”-ийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
“Талын жигүүр” ХХК / 2018 он /
Дорнод аймгийн Матад сумын нутагт орших “Зүүнбулаг хүрэн нүүрсний орд төсөл”-ийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
“Буман олз” ХХК / 2017 он /
Дорнод аймгийн Матад сумын нутагт орших “Хөөт-Цагаан чулуутын нүүрсний ордыг ашиглах төсөл”-ийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ (2 дахь хувилбар)
Эрчим хүчний яам, Төслийн нэгж / 2017 он /
Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт-ын турбингенератораар өргөтгөх төсөл”-ийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
“Бласт” ХХК / 2017 он /
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт орших “Тэсрэх материалын үйлдвэр, агуулахын цогцолбор төсөл”-ийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
“Бласт” ХХК / 2017 он /
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших “Тэсрэх материалын үйлдвэр, агуулахын цогцолбор төсөл”-ийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
“Бласт” ХХК / 2017 он /
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших “Тэсрэх материалын үйлдвэр, агуулахын цогцолбор төсөл”-ийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
“Талст молор” ХХК / 2017 он /
Ховд аймгийн Алтай сумын нутагт орших “Оцог хад гянтболдын ордыг далд аргаар ашиглах төсөл”-ийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
“Бласт” ХХК / 2017 он /
Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт орших “Тэсрэх материалын үйлдвэр, агуулахын цогцолбор төсөл”-ийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
“Дөрвөлжин Эрдэнэ” ХХК / 2016 он /
Горхи-Тэрэлжийн БЦГ, Тодын хүрд нэртэй газар дахь “Аялал жуулчлалын зориулалт бүхий 20 га газар төсөл” -ийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
“Эбаш” ХХК / 2016 он /
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутагт орших “Барилгын дулаалгын материалын агуулах төсөл”-ийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
“Буман олз” ХХК / 2015 он /
Дорнод аймгийн Матад сумын нутагт орших “Хөөт-Цагаан чулуутын нүүрсний ордыг ашиглах төсөл”-ийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
“Тефис майнинг” ХХК / 2013 он /
Хэнтий аймгийн нутаг орших “Тугалгатайн нүүрсний орд төсөл”-ийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
“Петро матад ХХК / 2012 он /
Дорнод, Сүхбаатар аймгуудын хилийн зааг нутагт орших “Матад-20 газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбай” төслийн байгаль орчны мониторинг
“Петро матад” ХХК / 2011 он /
Дорнод, Сүхбаатар аймгуудын хилийн зааг нутагт орших “Матад-20 газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбай” төслийн байгаль орчны мониторинг