Химийн хорт болон аюултай бодисын эрсдэлийн үнэлгээ

Аливаа төслийн үйл ажиллагаанд химийн бодис ашиглах, худалдаалах, импортлох, хадгалах, тээвэрлэх процессууд багтаж байвал Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу химийн хорт бодис үйлдвэрлэх, хадгалах, ашиглах үйл ажиллагаа эрхлэх аливаа төсөл нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний хүрээнд эрсдэлийн үнэлгээг хийлгэнэ.

Химийн хорт болон аюултай бодисын эрсдэлийн үнэлгээний (цаашид эрсдэлийн үнэлгээ гэх) зорилго нь төслийн үйл ажиллагаанаас болон төсөл хэрэгжих явцад үүсэж болох осол, аюулын үед ялгарах химийн бодисоос хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж болох эрсдэлийг үнэлэн тодорхойлж, тэдгээрээс гарах үр дагавар, түүнийг бууруулах арга хэмжээг тодорхойлоход оршино.

Эрсдэлийн үнэлгээ нь хүний эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, байгаль орчны эрсдэлийн үнэлгээ, осол, аюулын эрсдэлийн үнэлгээ гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Хүний эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээ, Байгаль орчны эрсдэлийн үнэлгээг ерөнхийдөө ижил аргазүйгээр хийх бөгөөд хүн болон экологийн хүлээн авагчид бохирдолд ямар замаар өртснөөс эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж болохыг үнэлэхэд чиглэнэ. Харин эрсдэлийн үнэлгээний гурав дахь хэсэг болох осол, аюулын эрсдэлийн үнэлгээ нь байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотойгоор үүсэж болох аюул, ослын магадлал, давтамж, хүчийг тогтоож, тэдгээрийн хүний эрүүл мэнд, байгаль орчин, эд хөрөнгөд учруулж болох хохирол, сөрөг нөлөөллийг үнэлэх зорилготой.

Химийн бодисын эрсдэлийн үнэлгээний ажлын туршлага


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ / 2020 он /

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших “Эрдэнэт үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламж төсөл”-ийн химийн бодисын эрсдэлийн үнэлгээ

“Хөвсгөл дулааны станц” ТӨХК / 2019 он /

Хөвсгөл аймгийн “Мөрөн хотын дулааны станц төсөл”-ийн химийн бодисын эрсдэлийн үнэлгээ

“Ган-Илч” ХХК / 2019 он /

Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт орших “Хөөтийн хонхор нүүрсний ордыг ашиглах төсөл”-ийн химийн бодисын эрсдэлийн үнэлгээ

“Хунт-Өгөөж” ХХК / 2019 он /

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт орших “Бүдүүн ухаа жоншны ордыг далд аргаар ашиглах төсөл”-ийн химийн бодисын эрсдэлийн үнэлгээ

“Үнэн-Анд” ХХК / 2018-2019 он /

Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт орших “Мануулт жоншны ордыг ил ба далд аргаар ашиглах төсөл”-ийн химийн бодисын эрсдэлийн үнэлгээ

“Буман олз” ХХК / 2018 он /

Дорнод аймгийн Матад сумын нутагт орших “Хөөт-Цагаан чулуутын нүүрсний ордыг ашиглах төсөл”-ийн химийн бодисын эрсдэлийн үнэлгээ

Эрчим хүчний яам, Төслийн нэгж/ 2018 он /

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт-ын турбингенератораар өргөтгөх төсөл”-ийн химийн бодисын эрсдэлийн үнэлгээ

“Бласт” ХХК / 2017 он /

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт орших “Тэсрэх материалын үйлдвэр, агуулахын цогцолбор төсөл”-ийн химийн бодисын эрсдэлийн үнэлгээ

“Бласт” ХХК / 2017 он /

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших “Тэсрэх материалын үйлдвэр, агуулахын цогцолбор төсөл”-ийн химийн бодисын эрсдэлийн үнэлгээ

“Бласт” ХХК / 2017 он /

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших “Тэсрэх материалын үйлдвэр, агуулахын цогцолбор төсөл”-ийн химийн бодисын эрсдэлийн үнэлгээ

“Бласт” ХХК / 2017 он /

Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт орших “Тэсрэх материалын үйлдвэр, агуулахын цогцолбор төсөл”-ийн химийн бодисын эрсдэлийн үнэлгээ

“Мо эн ко” ХХК / 2013 он /

Ховд аймгийн Дарви сумын нутаг “Хөшөөтийн нүүрсний уурхайн дэргэд байгуулах баяжуулах үйлдвэрийн төсөл”-ийн химийн бодисын эрсдэлийн үнэлгээ

“Биг могул энд энержи” ХХК / 2012 он /

Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дахь “Хар тэвшийн нүүрсний ордыг ашиглах төсөл”-ийн химийн бодисын эрсдэлийн үнэлгээ

ХХААХҮЯ “Халх гол төсөл” / 2012 он /

Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт хэрэгжих “Газар тариалангийн аж ахуй төсөл”-ийн химийн бодисын эрсдэлийн үнэлгээ

“Наймган орд” ХХК / 2011 он /

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших “Айл баяны нүүрсний уурхайг ашиглах төсөл”-ийн химийн бодисын эрсдэлийн үнэлгээ

“Петро матад” ХХК / 2011 он /

Дорнод, Сүхбаатар аймгуудын хилийн зааг нутаг “Матад-20 газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд байгуулах газрын тосны хадгалах сав, ШТС-ын байгууламж төсөл”-ийн химийн бодисын эрсдэлийн үнэлгээ


Зургийн цомог