Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3.1.6-д зааснаар байгаль орчны нөлөөллийн “нарийвчилсан” үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг хэлнэ.

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний гол зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлж байгаа тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчин, нийгэм, оршин суугчдын эрүүл мэндэд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийг тодорхойлох, үнэлэх, түүний сөрөг үр дагавар, түүнээс урьдчилан сэргийлэх, зайлсхийх, бууруулах, арилгах арга хэмжээг тогтоох явдал юм.

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажил нь үе шатуудаас бүрдэнэ. Үүнд:

  • Нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын удирдамжийг боловсруулах
  • Төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөллийг тодорхойлох
  • Болзошгүй болон гол сөрөг нөлөөллийг үнэлэх
  • Төслийн сөрөг нөлөөлөл багатай хувилбарыг сонгох
  • Сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, үр дагаврыг арилгах арга хэмжээг тодорхойлох
  • Нөхөн сэргээх болон дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг тогтоох
  • Төслийн үйл ажиллагаанаас байгаль орчин, нутгийн оршин суугчдад учирч болзошгүй эрсдэлийн үнэлгээг хийх
  • Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний гол зорилт, хамрах хүрээ шалгуур үзүүлэлтүүд
  • Нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, түүний техникийн бус хураангуйг боловсруулах зэрэг орно
  • Төсөл хэрэгжүүлэгчид нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг танилцуулж санал авах
  • Нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжиж буй баг, хорооны Иргэдийн нийтийн хуралд танилцуулж, хэлэлцүүлэх
  • Нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг Байгаль орчин, Аялал жуулчлалын яаманд (БОАЖЯ) хүргүүлж үнэлгээний шинжээчээр шүүмж гаргуулах
  • Нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулах.

Төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний дүнд тодорхойлогдсон гол болон болзошгүй сөрөг нөлөөллүүд, түүнээс урьдчилан сэргийлэх, бууруулах, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ, төслийн үйл ажиллагаанаас тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчин, оршин суугчдад учирч болзошгүй эрсдэлийн үнэлгээний дүн, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний гол зорилт хамрах хүрээ, шалгуур үзүүлэлтүүдийг эмхэтгэн тайлагнах нь энэ үе шатны гол ажил бөгөөд төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан гол үр дүн болно.

“Газар дэлхий” ХХК-ийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний чиглэлээр сүүлийн жилүүдэд ажилласан туршлагыг доор үзүүлэв.

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын туршлага


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ / 2019 он /

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших “Эрдэнэт үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламж төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол (гүйцэтгэгдэж байгаа)

“Хөвсгөл дулааны станц” ТӨХК / 2019 он /

Хөвсгөл аймгийн “Мөрөн хотын дулааны станц төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК / 2029 он /

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр, үйлдвэрийн усны эх үүсвэр, ус хангамжийн шугам хоолой барих төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (“Хатан далай” ХХК-тай хамтран гүйцэтгэв)

“Ган-Илч” ХХК / 2019 он /

Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт орших “Хөөтийн хонхор нүүрсний ордыг ашиглах төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол

“Хунт-Өгөөж” ХХК / 2019 он /

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт орших “Бүдүүн ухаа жоншны ордыг далд аргаар ашиглах төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол

“Үнэн-Анд” ХХК / 2018-2019 он /

Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт орших “Мануулт жоншны ордыг ил ба далд аргаар ашиглах төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол

“Буман эксплорейшн” ХХК / 2018-2019 он /

Дорнод аймгийн Матад сумын нутагт орших “Уурхайн ажилчдын хотхон байгуулах төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

“Буман эксплорейшн” ХХК / 2018 он /

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт хэрэгжих “Хөдөө аж ахуйн парк байгуулах төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

“Нью урбанизм” ХХК / 2018 он /

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжих “Морингийн давааны Шинэ суурьшлын бүс төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

“Буман олз” ХХК / 2018 он /

Дорнод аймгийн Матад сумын нутагт орших “Хөөт-Цагаан чулуутын нүүрсний ордыг ашиглах төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

Эрчим хүчний яам, Төслийн нэгж / 2018 он /

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт-ын турбингенератораар өргөтгөх төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

“Бласт” ХХК / 2017 он /

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт орших “Тэсрэх материалын үйлдвэр, агуулахын цогцолбор төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

“Бласт” ХХК / 2017 он /

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших “Тэсрэх материалын үйлдвэр, агуулахын цогцолбор төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

“Бласт” ХХК / 2017 он /

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших “Тэсрэх материалын үйлдвэр, агуулахын цогцолбор төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

“Бласт” ХХК / 2017 он /

Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт орших “Тэсрэх материалын үйлдвэр, агуулахын цогцолбор төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

“Мо эн ко” ХХК / 2013 он /

Ховд аймгийн Дарви сумын нутаг “Хөшөөтийн нүүрсний уурхайн дэргэд байгуулах баяжуулах үйлдвэрийн төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

“Хөх төр” ХХК / 2013 он /

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дахь “Хөх дэлийн хайлуур жоншны ордыг ашиглах төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

“Биг могул энд энержи” ХХК / 2012 он /

Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дахь “Хар тэвшийн нүүрсний ордыг ашиглах төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

“Талст молор” ХХК / 2012 он /

Ховд аймгийн Алтай сумын нутагт орших “Оцог хад гянтболдын ордыг далд аргаар ашиглах төсөл”-ийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ

ХХААХҮЯ “Халх гол төсөл” / 2012 он /

Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт хэрэгжих “Газар тариалангийн аж ахуй төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

“Мо Эн Ко” ХХК / 2012 он /

Ховд аймгийн Булган сумын нутагт байгуулах “Авто тээврийн үйлчилгээний зориулалттай байгууламж төсөл” -ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

“Мо Эн Ко” ХХК / 2012 он /

Ховд аймгийн Цэцэг сумын нутагт 2 газарт байгуулах “Авто тээврийн үйлчилгээний зориулалттай байгууламж төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

“Наймган орд” ХХК / 2011 он /

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших “Айл баяны нүүрсний уурхайг ашиглах төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

“Петро матад ХХК / 2011 он /

Дорнод, Сүхбаатар аймгуудын хилийн зааг нутаг “Матад-20 газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд байгуулах газрын тосны хадгалах сав, ШТС-ын байгууламж төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

“Өнөр жонш” ХХК / 2011 он /

Дорноговь аймгийн Иххэт сумын нутагт орших “Цагаан элгэний хайлуур жоншны ордыг ашиглах төсөл”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ


Зургийн цомог