Газрын нэгдмэл сангийн тооллого
5 аймгийн 48 сум газрын нэгдмэл сангийн тооллого зураглал хийх ажлыг гүйцэтгэснээс гадна газрын нэгдмэл сангийн шинэчилсэн арга зүйгээр боловсруулсан тооллого зураглалын ажлыг улсын хэмжээнд нэгтгэх ажлыг гүйцэтгэсэн.
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжлийн хилийн цэсийг солбицолжуулж, баталгаажуулах
5-н аймгийн хилийн цэсийн эргэлтийн цэгийг солбицолжуулах, баталгаажуулах ажлыг удирдан зохион байгуулсан бөгөөд уг ажил нь МУ-н засаг захиргаа хутаг дэвсгэрийн хил заагийг газар зүйн мэдээлэлийн системийн программ, орчин үеийн техник технологийг ашиглан газар дээр нь хэмжилт хийн хэмжилтийн үр дүнг боловсруулж баталгаажсан хилийн цэсийг тоон хэлбэрт шилжүүлэн солбицолжуулсан бөгөөд орон нутагт бэлчээр, нутаг дэвсгэрийн маргаан гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн аймаг сумдын хилийн цэсийн маргааныг эцэслэн шийдвэрлэж, хилийн цэсийн цэг, хилийн шугамыг тоон хэлбэрт хөрвүүлэн баталгаажуулах дахин маргаан гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн чухал үүрэг бүхий газар зохион байгуулалтын томоохон ажил юм.
Газар зохион байгуулалтын цахим систем байгуулах
Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэгдсэн мэдээллийн цахим системийн нээлтийн ёслолын ажиллагаа 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Засгийн газрын 12-р байранд болсон бөгөөд уг цахим системээр дамжуулан иргэд газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаарх мэдээллийг онлайнаар хүлээн авч, саналаа өгөх боломжтой болж байна.
Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем дараах үйл ажиллагааг явуулна. Үүнд:
- Улс, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, нийслэл сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон бусад салбарын орон зайн төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
- Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаарх мэдээлэл, зураг төслөөр иргэд, олон нийтэд үйлчлэх, тэдний саналыг авч оролцоог хангах
Энэхүү систем нь зам шугам сүлжээ, инженерийн барилга, байгууламж, үйлдвэр уурхай, хөдөө аж ахуй хөгжүүлэх газрын байршил гэх мэт улс орны ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээллийг улсын хэмжээнд авахаас гадна, өөрийн амьдарч буй орчныг сайжруулах, гэр бүлийн болон бизнесийн зорилгоор газар эзэмших, өмчлөх, ашиглах зэрэг санал хүсэлтээ бүх төрлийн интернэтэд холбогдох боломжтой төхөөрөмжөөр дамжуулан Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан, кадастрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэж, баталгаажуулах боломж нээгдэх юм.
Сүүлд гүйцэтгэсэн ажлууд
ЗТБХБ яам
Монгол улсын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн эргэлтийн цэгийг солбицолжуулах, баталгаажуулах, тэмдэгжүүлэх ажил /Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд/