Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө

Газрын тухай хуулийн 24.1.Газар зохион байгуулалт нь газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, газрын кадастр эрхлэх, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, газрын эдийн засгийн чадавхи, нөөцийг нэмэгдүүлэх, газар зүйн болон газрын харилцааны таатай орчин бүрдүүлэх зорилго бүхий цогцолбор арга хэмжээ мөн.

25.1.Газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүд нь дор дурдсан зүйлээс бүрдэнэ:

  • 25.1.1.улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө
  • 25.1.2.аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө
  • 25.1.3.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл
  • 25.1.4.нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө
  • 25.1.5.шинээр хот суурин байгуулах, атар газар эзэмших, тусгай хамгаалалттай газар нутгийг бий болгох, томоохон үйлдвэр, уурхай, зам, шугам сүлжээ, бүс нутгийг хамарсан олон улсын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх газар болон чөлөөт бүс байгуулахтай холбогдсон схем, техник эдийн засгийн үндэслэл, газар зохион байгуулалтын зураг, төслүүд
  • 25.1.6.газрын кадастрын зураг, бүртгэл, судалгаа, үнэлгээний материал.
Photo
Photo

Газар дэлхий ХХК нь 2016-2018 оны хооронд “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажлыг хийж гүйцэтгэн, Барилга хот байгуулалалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газартай хамтран ажилласны дүнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 384-р тогтоолоор батлуулсан. Уг ажил нь Монгол улсын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд тусгагдсан байгаль орчин, нийгэм, эдийн засгийн чиглэлээр дэвшүүлсэн зорилго, зорилт, үйл ажиллагаа, хүрэх үр дүнгээр илэрхийлэгдсэн үзүүлэлтүүдийг хангахад газрын нөөц чадавхи, гүйцэтгэх үүрэг, орон зайн байршил, зорилтот зориулалтаар нь газрын нөөц, нэгдмэл сангийн удирдлага, менежментийг боловсронгуй болгож хэрэгжүүлэх үндсэн гол механизм, арга хэрэгсэл нь болж өгөх томоохон бодлогын баримт бичиг юм.


Зургийн цомог