Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 34 тоот тушаалын дөрөвдүгээр хавсралтад иргэдэд үзүүлэх үйлчилгээг хялбаршуулах зорилгоор зарим газарт хялбаршуулсан тайлангийн загвараар ГТБЧХБ хийхээр тогтоосон бөгөөд жишиг үнэлгээний нормыг баримтлахаар заасан.
Газар ашиглалтын зориулалт, талбайн хэмжээ, онцлогоос хамаарч дараах газруудад хялбаршуулсан хэлбэрээр бичнэ. Үүнд:
- Иргэний эзэмшил, өмчлөлд байгаа, жижиг талбайтай газрын хянан баталгааны ажлын тайланг хялбаршуулсан байдлаар
- Хот суурины 0 гортигт багтсан, бүх эзэмшил газраа хатуу хучилттай болгосон бага хэмжээний талбайг хамарсан газрын хянан баталгааны ажлын тайланг хялбаршуулсан байдлаар
- Бусад газрын хянан баталгааны тайланг уламжлалт хэлбэрээр
Газрын төлөв байдал чанарын захиалгат хянан баталгааны хялбаршуулсан тайлангаар нийт 70 иргэн, ААНБ-н ажлыг хийж гүйцэтгээд байна.