“Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө” гэж Улс, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан газар, байгалийн нөхцөл, нөөц, нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, орон нутгийн уламжлалт онцлогт нийцүүлэн олон төрөлт газар ашиглалтыг хөгжүүлэх, газрын нөөцийн үр өгөөж, бүтээмжийг дээшлүүлж урт хугацаанд тогтвортой ашиглахын зэрэгцээ экологийн тэнцвэрт байдлыг хангах замаар нутаг дэвсгэрийн тогтвортой хөгжлийг дэмжсэн дунд хугацаанд хэрэгжүүлэх газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлнэ.
“Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулахад баримтлах үндсэн зарчим нь
- Иргэдийн аюулгүй орчинд, сайн сайхан амьдрах нөхцөлийг хангах
- Иргэд, олон нийтийн оролцоотой, хэрэгжихүйц байх
- Байгаль орчинд ээлтэй байх
- Үр ашигтай байх
- Орон нутгийн болон хувь хүний өрсөлдөх чадварыг дэмжсэн байх
- Ил тод нээлттэй байх
- Хяналт, үнэлгээ хийх боломжтой байх
- Улс, орон нутгийн хөгжлийн бодлого, хэтийн зорилт, хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээ, үр дүнг хангахад чиглэсэн байх
- Оновчтой бодлогын хувилбарт үндэслэн зорилго, зорилт, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт, хэрэгжүүлэх арга зам, үе шат, түүнд шаардлагатай нөөцийг нарийвчлан төлөвлөсөн байх
- Төлөвлөгөөний зураг төсөл түүнтэй холбоотой бусад суурь судалгааны мэдээллүүд нь геодезийн байрлал, өндрийн нэгдсэн тогтолцоонд зохиогдсон байхад чиглэгддэг
Сүүлд гүйцэтгэсэн ажлууд
Тарагт, Төгрөг, Хархорин сумдын ЗДТГ, Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл
Өвөрхангай аймгийн Тарагт, Төгрөг, Хархорин сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө
Одоо гүйцэтгэж буй
Говь-Алтай аймгийн Цогт, Чандмань, Эрдэнэ сумдууд, Баянхонгор аймгийн Баацагаан, Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө